Оюутны Албаны дарга Б.Алтангэрэл БНАЛАУ-ын Боловсролын Яамны Оюутны асуудал хариуцсан газрын дарга Камлыса Нуансаван, Гадаад харилцааны газрын дэд дарга Кампат Петласи, Гадаад харилцааны газрын Гэрээ, эрх зүйн хэлтсийн дарга Вонгсинь Саяавонг нарыг хүлээн авч уулзан засгийн газрын гэрээний дагуу суралцаж байгаа оюутнуудын тэтгэлэг, дотуур байр, эрүүл мэндийн даатгал, суралцах нөхцөл зэрэг асуудлуудаар санал солилцов.
Уулзалтад БНАЛАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх Ватсана Вонгпила, 2-р нарийн бичгийн дарга Путон, БСШУСЯ-ны ГХХАХ-ийн мэргэжилтэн Д.Гарди болон МУИС-д суралцаж буй Лаос оюутнууд байлцлаа.
ОЮУТНЫ АЛБА