“Технологи дамжуулалт ба Гарааны компани” хэлэлцүүлэг, сургалт болж өнгөрлөө

Share Button

“Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслийн дэд төсөл “Ногоон, тогтвортой их сургуулийн а) шинжлэх ухааны форсайт төлөвлөлт, б) шинэ технологийн маркетингийн урьдчилсан форкаст судалгаа” төслийн хүрээнд “Технологи дамжуулалт ба Гарааны компани” хэлэлцүүлэг, сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг нээж дэд төслийн удирдагч, ХШУИС-ийн дэд захирал, Профессор П.Энхбаяр “Төрийн бодлогын хүрээнд шинэ дэвшилтэд технологийг дэмжих, инновацийн хууль батлагдах гээд бодлогын асуудлууд яригдаж байгаа боловч бид нэгж дээр, дор бүрнээ инноваци, инновацид чиглэсэн технологийн судалгаа хийгээд цаашлаад Гарааны компани байгуулах тухайгаа ярилцаж байх хэрэгтэй байна. Тиймээс энэ хэлэлцүүлэгт төрийн том албан тушаалтнуудыг оруулахаас илүүтэйгээр яг судалгаа шинжилгээ хийдэг, технологи туршилт явуулдаг багш судлаач нараа түлхүү хамруулах зорилгоор энэ хэлэлцүүлгийг хийж байна” гэж хэлсэн юм.

Уг хэлэлцүүлэгт ХШУИС, ХМТ”ийн багш, Профессор Д. Баянжаргал “Технологийн таамаглал хийх аргачлал”, ЭШИХ-ТДТ-ийн мэргэжилтэн Доктор, Д.Лхагвасүрэн “Технологи дамжуулал ба технологи шингээлт”, БС, БКТ-ийн менежер Г.Үүрмандах “Гарааны компани ба Бизнес төлөвлөгөө” болон ХШУИС, ХБИТ-ийн багш, Профессор Ж.Батхүү “Судалгаа-Боловсруулалт-Үйлдвэр” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар