МУИС-ийн ШУС-ийн Гадаад Хэлний Төвөөс англи хэлийг хоёрдах хэл болгон судалж буй МУИС-ийн хэлний бус мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан англи хэлний “Christmas-2016” тэмцээн 2016 оны 12-р сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. ГХТ-ийн 2-р тэнхимийн эрхлэгч доктор Д.Энхбат оролцогч оюутнуудад амжилт хүсэж тэмцээний үйл ажиллагааг нээлээ. “Christmas-2016” англи хэлний тэмцээн нь суралцагч оюутнуудын англи хэлний ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх, үгийн санг баяжуулах, сонсох болон ярих дадлыг сайжруулах улмаар англи хэл сурах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийг нь урамшуулахын зэрэгцээ англи хэлтэн улс үндэстнүүдийн соёл, уламжлалыг таниулж сурталчилах зорилготой юм.
Тус уралдаан үндсэн 2 үе шаттай явагдсан ба нийт оролцогч 12 багаас эхний шатанд мэндчилгээ, зул сар, шинэ жилийн сэдэвтэй дуу болон жүжигчилсэн тоглолт зэрэг үзүүлбэрээр 5 багийг шалгаруулж хоёрдугаар шатанд академик ур чадварын уралдаанаар эхний дахин өрсөлдүүлж байр эзлүүллээ.
Тус тэмцээний нэгдүгээр байрыг С.Дөлгөөн, С.Санаасан, Ж.Эрдэнэнаран, О.Дөлгөөнмөрөн, А.Мөнхтүвшин, А.Энхжин, Э.Хас-Очир нарын бүрэлдэхүүнтэй “Winter Wonderland” баг, хоёрдугаар байранд Э.Төгстөгөлдөр, A.Санчир, Б. Тэргэл, A.Урангоо, Ж. Бархасболд, A.Анужин, Ж.Намуун нарын бүрэлдэхүүнтэй “Krampus” баг, гуравдугаар байранд Б.Үлэмж, Г.Урангоо, М.Номин, З.Сайнхүү, A.Бадрангуй, Ж.Цэнгэлзаяа, Б.Баярцэнгэл “First Crew” баг тус тус эзэлжээ.
Шүүгчээр тус төвийн ахлах багш Э.Сайнбилэг, Ц.Баярмаа болон гадаадын зочин профессор А.Гашау нар ажилласан байна.