МУИС-ийн оюутан та бүхнийг БНХАУ-ын Бээжингийн Технологийн Институтад (Beijing Institute of Technology) суралцахыг урьж байна

Share Button

МУИС-ийн оюутан та бүхнийг Бээжингийн Технологийн Институтийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 2017-2018 (Оюутан солилцоо, магистр болон докторын сургалтад)

Тэтгэлэг 1: Магистр болон докторын хөтөлбөрт (нийт 3 оюутан)

Тэтгэлгийн хэмжээ:

Хятадын засгийн газрын тэтгэлэгт (CSC – China Scholarship Council)  сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал болон сар бүрийн тэтгэлэг (Магистр 3000 юан, Доктор 3500 юан) багтана. Тэтгэлэг нь тус сургуульд суралцах нийт хугацаанд олгогдоно.

Суралцах хугацаа: Магистр 2 жил, Доктор 4 жил

Дараах магистрын хөтөлбөрт англи хэл дээр суралцаж болох бөгөөд давуу тал олгоно.

  • Aeronautics & Space Science and Technology
  • Chemistry
  • Chemical Engineering and Technology
  • Computer Science and Technology
  • Control Science and Engineering
  • Electronics Science and Technology
  • Information and Communication Engineering
  • Law
  • Mechanical Engineering
  • Software Engineering

Тавигдах шаардлага:

  1. Бие махбодийн хувьд эрүүл байх, Хятад улсын иргэншилгүй байх
  2. Боловрол, насны хязгаар: Магистрын хөтөлбөрт 35 хүртэлх насны, бакалавр зэрэгтэй байх

                                                     Докторын хөтөлбөрт 40 хүртэлх насны, магистр зэрэгтэй байх

  1. Амжилттай суралцаж байсан сурлагын үзүүлэлттэй байх
  2. Судалгааны аргазүй эзэмшсэн байх
  3. Англи эсвэл Хятад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх (HSK 4 эсвэл iBT 80-аас дээш оноотой байх)

Тэтгэлэг 2: Оюутан солилцооны хөтөлбөрт (нийт 5 оюутан)

Тэтгэлгийн хэмжээ: Cургалтын төлбөрөөс чөлөөлнө. Англи болон Хятад хэл дээрх мэргэжлийн хөтөлбөрт эсвэл Хятад хэлний сургалтад хамрагдах боломжтой.

Тавигдах шаардлага:

  1. Бакалаврын 2,3,4 түвшний, магистр болон докторын оюутан байх шаардлагатай.
  2. Бие махбодийн хувьд эрүүл байх, Хятад улсын иргэншилгүй байх
  3. Амжилттай суралцаж байсан сурлагын үзүүлэлттэй байх
  4. Англи эсвэл Хятад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн байх (HSK 4 эсвэл iBT 80-аас дээш оноотой байх)

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх хуулбар
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Тодорхойлох захиа /2 хүн/
  4. Диплом хуулбар
  5. 5. Хятад эсвэл Англи хэлний шалгалтын онооны хуулбар

 Өргөдөл хүлээн авах хугацаа: 2017 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэл

Дээрх материалыг бүрдүүлэн Оюутны албанд (МУИС-ийн Хичээлийн I байр 219 тоот) ирүүлнэ үү.

Лавлах утас: 77307730–1139

Дэлгэрэнгүй мэдээлэл

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/12/2016.12.08-BIT-附件3.-BIT-Admission-Book-2017-2018.BIT-Admission-Book-2017-2018_看图王.pdf”]

ОЮУТНЫ АЛБА 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар