МУИС-ийн Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны ээлжит хурал боллоо

Share Button

Хөтөлбөрийн Ерөнхий Хорооны ээлжит хурал 2016 оны 11 дүгээр сарын 24-ний Пүрэв гарагт болов.

Хуралд МУИС-ийн ХЕХ-ны дарга Г.Баярмагнай, ХЕХ-ны гишүүн, ШУС-ийн захирал Б.Баяртогтох, ШУС-ын дэд захирал Ц.Амартайван, ХШУИС-ийн СА-ны эрхлэгч Д.Бямбажав, БС-ийн профессор Н.Батнасан, ОУХНУС-ийн захирал С.Баттулга, профессор Н.Алтанцэцэг, ШУС-ийн профессор Д.Баярсайхан, ШУС-ийн профессор Б.Болд-Эрдэнэ, дэд профессор Н.Ууганбаатар, Д.Рэнцэнмядаг, Б.Батжаргал, ОС-ийн  ахлах багш Н.Амаржаргал нар оролцлоо.

Хурлаар:

  1. “Олон улсын эдийн засгийн харилцаа” магистрын хөтөлбөр /ОУХНУС, ШУС/
  2. “Жендер судлал” магистрын хөтөлбөр /ШУС,Нийгмийн ухааны салбар/
  3. “Цацрагийн биологи” мэргэжлийн чиглэлээр трак үүсгэх /ШУС,  Физик/ зэрэг асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

Хурлын шийдвэр:

  1. “Олон улсын эдийн засгийн харилцаа” хөтөлбөрийг, салбар дундын хөтөлбөр байх нь зүйтэй, сургалтын төлөвлөгөөг гишүүдийн саналыг тусган шинэчлэн сайжруулж, ХЕХ-ны нэр бүхий гишүүдээс бүрдсэн ажлын хэсэгт хянуулах,  оролцогч талуудын төлөөлөл бүхий хамтарсан хөтөлбөрийн дэд хороогоор хэлэлцүүлэх нөхцөлтэйгээр батлав.
  2. “Жендер судлал” мэргэжлийн чиглэл нь магистрын төвшинд дагнасан хөтөлбөр байх шаардлагагүй гэж үзээд уг сургалтын хөтөлбөрийг ХЕХ-ны гишүүд дэмжсэнгүй.
  3. “Цацрагийн биологи” мэргэжлийн чиглэлийн сургалтын төлөвлөгөөг дахин цэгцлэн, бусад хөтөлбөрт тавигддаг нийтлэг шаардлагын дагуу засан сайжруулах нөхцөлтэйгээр “Физик”-ийн магистр, докторын сургалтын хөтөлбөрт трак үүсгэхийг гишүүд санал нэгтэй дэмжив.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар