Оюутны албаны 2016-2017 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөний хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Олон улсын мэндчилгээний өдрийг зохион байгууллаа. Өдөрлөгт МУИС-д суралцаж байгаа гадаад болон Монгол оюутны төлөөлөл болох 130 гаруй оюутнууд оролцлоо. Арга хэмжээний зорилго нь тус сургуульд суралцаж буй гадаад оюутнуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон үндэстний соёл, боловсролыг сурталчилах юм.
Өдөрлөгийн үеэр оюутнууд орон орны дуу бүжгээр мэндчилж, салбар сургууль тус бүрээс тэргүүний оюутнууд шалгаруулсан. Мөн Монгол хэлийг сайн суралцаж байгаа оюутнуудаа урамшууллаа.