МУИС болон ХААИС-н оюутнуудын дунд зохиогдсон Англи хэлдээрх АХА тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн ШУС-ийн  Гадаад Хэлний Төвийн багш Д.Мягмарсүрэн багш ХААИС-н Гадаад Хэлний Төвийн Б.Отгонбаяр, Т.Ганчимэг багш нартай хамтран 2016оны 12-р сарын 22-ны өдөр хэлний бус мэргэжлийн ангийн 1-ээр курсын оюутнуудынхаа дунд асуулт хариултын АХА тэмцээнийг Англи хэл дээр  амжилттай зохион байгууллаа.Уг тэмцээнээр  хоёр сургуулийн оюутнуудын хэлзүйн болоод ерөнхий мэдлэгийг Англи хэлээр дамжуулан сорьсон, нөхөрсөг харилцааг бий болгосон өндөр ач холбогдолтой боллоо.Тус тэмцээний I байрт МУИС –ийн ОУХНУС-н 1-ээр курсын оюутан З.Мөнхсайхан, II байрт МУИС-ийн ШУС БУС-н 1-ээр курсын оюутан Н.Энхтайван, III байрт МУИС-ийн БС-ийн 1-ээр курсын оюутан У.Нямбаяр нар тус тус шалгарч Юпитер гадаад хэлний төвд 50 %-ийн хөнгөлттэй сурах эрхийн бичгээр шагнагдаж, тусгай байрыг МУИС-ийн ШУС-ийн 1-ээр курсын оюутан М.Тэргэл болон ХААИС-ийн Метал Судлалын Технологичийн 1-ээр курсын оюутан З.Сүхбат нар тус тус эзэллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар