МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв (БХТ), ОУХНУС-ийн Сургалтын Албатай хамтран зохион байгуулсан “Дээд боловсролын сургалтын цогц хөтөлбөрийг боловсруулах нь” сэдэвт цуврал сургалтын ээлжит дугаар 2016.10.26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн сургалт үр дүнг үнэлэх шалгалт, үнэлгээний нэгдсэн аргачлал, шалгалт, үнэлгээг сургалтын зорилтот үр дүнтэй уялдуулах нь, сурахуйг дэмжих шалгалт, үнэлгээний аргууд гэсэн ерөнхий агуулгын доор явагдлаа. Сургалтыг БХТ-ийн эрхлэгч доктор С.Батцэцэг удирдан явууулсан бөгөөд ОУХНУС-ийн 14 багш хамрагдан БХТ-өөс зохион байгуулж буй энэ хичээлийн жилийн цуврал сургалтын гэрчилгээг гардан авлаа.
МУИС-ийн Багшийн Хөгжлийн Төв
Хичээлийн III байрны 318 тоот
Утас:75754400(1177)