МУИС-ийн багш ажилчдын спортын бага наадам 2017 оны нэгдүгээр сарын 15-24-ний өдрүүдэд спортын зургаан төрлөөл явагдана. Тэмцээний нээлт өнөөдөр хичээлийн дөрөвдүгээр байрны спорт зааланд болж өнгөрлөө.
MУИС-ийн багш, ажилчдын спортын бага наадмыг нээн МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ үг хэлж, баг тамирчдадаа амжилт хүслээ. Нээлтийн арга хэмжээнд тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Г.Баярмагнай, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Болдгив, МУИС-ийн эдийн засаг,хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Нарантуяа, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн захирал О.Мөнхбат, Захиргаа, хяналт, шинжилгээ үнэлгээний албаны дарга В.Батцэнгэл, Завхан аймаг дахь МУИС-ийн салбар сургуулийн захирал Эрдэнэчимэг, Шинжлэх ухааны сургуулийн захирал Баяртогтох, Бизнесийн сургуулийн захирал Болормаа, ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын захирал Дэлгэржаргал, Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбар сургуулийн захирал Энх-Амгалан, Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбар сургуулийн захирал Амартайван, Байгаль эх- лицей сургуулийн захирал Батцэцэг нар болон баг тамирчид оролцлоо.
Спортын бага наадамдаа багш ажилтан албан хаагчид та бүхэн идэвхитэй оролцоно уу.