МУИС-ийн номын сангийн төлөөлөл “Орчин үеийн номын сангийн чиг хандлага” сэдэвт сургалтыг Орхон аймгийн их дээд, дунд сургууль болон нийтийн номын сангийн удирдлага, номын санчидын дунд амжилттай зохион байгууллаа. Мөн түүнчлэн МУИС-ийн салбар Орхон сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, номын сангийн хөгжлийн чиг хандлага болон цаашид хамтран ажиллах талаар ярилцан зөвшилцлөө.