МУИС-ын Бизнесийн сургуульд зайн сургалт болон видео хурал зохион байгуулах танхим байгуулагдлаа

Share Button

Монгол Улс дах Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газрын техникийн тусламжтайгаар МУИС-ын Бизнесийн сургуулийн хичээлийн 4-р байрны 314 тоот танхимыг зайн сургалт болон видео хурал зохион байгуулахад зориулагдсан хэлбэрээр тохижуулж ашиглалтанд орууллаа.

Уг танхим нь Polycom брендийн нийтдээ 4 зэрэг холболт хийх боломжтой  төхөөрөмжөөр тоноглогдсон. Танхим ашиглалтанд орсноор МУИС-ын хувьд дотоод, гадаадын их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллагуудтай холбогдон видео хурал зохион байгуулах, зайн сургалт явуулах боломжтой болсноос гадна, гадаадын их дээд сургуулиудын хичээлд оролцож оюутан суралцагчид, багш, ажилтнууд мэдлэгээ дээшлүүлэх бүрэн бололцоо нээгдээд байна.

Бизнесийн сургуулийн хувьд энэ оны 02-р сараас эхлэн МУИС-ын Завхан салбар сургуультай уламжлал болгон зохион байгуулж ирсэн ахисан түвшний сургалтыг энэхүү танхимаа ашиглан цахим хэлбэрээр шинэчлэн явуулахаар төлөвлөөд байна. Уг танхимтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хамтран ажиллах хүсэлтэй бол Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвд хандаарай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар