“Төслийн бүртгэл менежментийн систем болон Jоurnal Citation Reports-д бүртгэлтэй сэтгүүлийг олох, хуурамч сэтгүүлээс сэргийлэх нь” сэдэвт сургалт амжилттай болж өнгөрлөө

Share Button

“Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслийн хэрэгжилтийн хүрээнд Төслийн бүртгэл менежментийн системийг хэрхэн ашиглах тухай болон Jоurnal Citation Reports-д бүртгэлтэй сэтгүүлийг олох, хуурамч сэтгүүлээс сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт МУИС-ийн 1-р байрны 320 тоот хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд МУИС-ийн багш судлаачдаас гадна ШУА-н хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаач нар идэвхтэй оролцлоо. МУИС нь тус сургууль дээр зарлагдсан болон хэрэгжиж буй бүх төслийг https://project.num.edu.mn –ээр дамжуулан авч, үйл ажиллагаагаа явуулдаг ба системтэй ажиллах үед анхаарах асуудлууд болон хэрэглэгч нараас ирдэг түгээмэл асуултуудыг хамран илтгэлийг бэлтгэн хүргэсэн юм. Тус илтгэлийг www.youtube.com дээр удахгүй тавьж, https://project.num.edu.mn –д тавих болно.

Сургалтын дараагийн хэсэгт Web of Science –н JCR (Journal Citation Report) мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдийн мэдээллийг авах сувгийг (https://jcr.incites.thomsonreuters.com/) 2017 оны 01 сарын 01-ээс 1 сарын хугацаатай үнэгүй нээсэнтэй холбоотой сургалт явагдлаа. Түүнчлэн судалгааны ажлын үр дүнгээ олон улсын хэмжээний сэтгүүлд хэвлүүлэхдээ анхаарах зүйлс, хуурамч сэтгүүлээс урьдчилан сэргийлэх аргазүйн талаар илтгэл тавьж, илтгэлийн хураангуйг тараалаа. Сургалтын үр дүнд нийт оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Илтгэлийг дараах хэсгээс татаж авна уу.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/01/JCR-surgalt_last.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар