МУИС, ШУС, БУС Химийн тэнхим: 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус тэнхимийн нийт багш, ажилтнууд дунд зохион байгуулсан “Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт семинар боллоо. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлстийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Баатар удирдан явуулав.
Энэхүү сургалт нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаархи мэдээлэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга зүй, гал унтраах техник хэрэгслийг ашиглах гэх мэт мэдлэг мэдээллийг багтаасан үр ашигтай сургалт боллоо.
Сургалтыг:
- Танхимын,
- Дадлагын гэсэн хоёр хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Танхимын сургалт. МУИС-ийн төв байр, 120 тоот
Гал унтраах ажиллагааны бэлтгэл, галын хорыг ашиглах арга зүй. МУИС-ийн төв байрны гадна талбайд
Гал унтраах ажиллагааны дадлагын сургалт. МУИС-ийн төв байрны гадна талбайд