“МУИС-ИЙН НОМЫН САНЧДЫН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ЦУВРАЛ СЕМИНАР №3 БОЛЛОО

Share Button

2016-2017 оны хичээлийн жилийн “МУИС-ийн номын санчдын хөгжил” сэдэвт цуврал семинар 1 сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү семинараар номын санчдын хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ХЗС-ийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш Ж.Жавзандулам “Иргэний татвар төлөх үүрэг, ач холбогдол, эрх зүйн зохицуулалт” сэдвээр сургалт явууллаа.

Мөн түүнчлэн номын сангийн захирал Г.Цэрэн 2016 оны номын сангийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж цаашид хийх ажлын талаар номын санчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд мэдээллийн технологи хариуцсан арга зүйч Ж.Эрдэнэням номын сангийн Коха системд хийсэн өөрчлөлт, нэмэлт хөгжүүлэлтийг нийт номын санчдад танилцуулав.

Тус семинарыг амжилттай зохион байгуулсан ОУХНУС, ХЗС, ХШУИС-ийн номын сангийн хамт олондоо баярлалаа.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар