МУИС-н багш нар Увс аймагт ажиллалаа

Share Button

МУИС-н багш нар 2017 оны 1 сарын 23, 24-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаад ирлээ. Төрийн байгууллагын удирдлага, хяналт хариуцлага; Орон нутгийн удирдлага; Төрийн байгууллагын олон нийтийн харилцаа; Төрийн үйлчилгээг төсөл, хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлж, түүнд хяналт үнэлгээ мониторинг хийх нь; Төрийн байгууллагын мэдээ, мэдээллийн харилцаа, олон нийттэй харилцах харилцаа; Манлайлал, Байгууллагын соёл, хувь хүний харилцаа ба ёс зүй сэдвүүдээр Увс аймгийн 550 гаруй Төрийн албан хаагчдад лекц уншиж уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Түүнчлэн Дээд боловсролын удирдлага, мэргэжил сонголт, элсэлт (МУИС-ийн жишээн дээр) уулзалт ярилцлагад Увс аймгийн бүх дунд сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, ахлах ангийн сурагчид, эцэг эхийн төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцлоо.

МУИС-г сурталчлах, хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ Төрийн албан хаагчдад зайлшгүй хэрэгцээт сургалт зохион байгуулсанд Увс аймгийн удирдлага, аймгийн төрийн байгууллагууд, иргэдийн зүгээс МУИС-н багш нарт гүнээ талархал илэрхийллээ. Увс аймгийн удирдлага, Засаг даргын тамгын газраас МУИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг зурах санал тавив. Түүнчлэн МУИС-н төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэх арга хэмжээ авлаа.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан ОУХНУС-н Нийтийн удирдлагын тэнхим, GIZ/Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлж байна.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар