МУИС болон Япон улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөр зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- CV (тодорхойлсон загвар байхгүй)
- Сургуулийн тодорхойлолт
- Албан ёсны дүнгийн хуулбар
- Тодорхойлох захиа -1 ш /Recommendation letter/
- Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL, IELTS эсвэл Япон хэлний түвшин тогтоох шалгалтын хуудас/
- Гадаад пасспортын хуулбар
Тэтгэлэг:
Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Сар бүрийн стипенд 80,000 JPY.
Хамрагдах оюутны тоо: 2 оюутан
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 02 дугаар сарын 20-ны Даваа гарагт 17.00 цаг. (МУИС-ийн Оюутны алба нь бичиг баримтыг хүлээн авсны дараагаар 2017 оны 03 сарын 01-ний өдрийн дотор МУИС-аас шалгарсан оюутнуудаа Нагояа Их Сургуулийн Оюутан Солилцооны Хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд эдгээр оюутнууд нь онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг Нагояа Их Сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.)
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзнэ үү.
Оюутан солилцооны хөтөлбөр 2017 Nagoya-Factsheet
Суралцах хөтөлбөр, тэнхимийн нэрс
Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд
Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.
ОЮУТНЫ АЛБА