МУИС-ийн Багшийн хөгжлийн төв, ШУС-ийн Европ судлалын тэнхим, Франц Улсын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан ДЭЭД БОЛОВСРОЛЫН МЕНЕЖМЕНТ сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтыг Францын Боловсролын Яамны Дээд боловсрол, судалгааны газрын гадаад харилцаа хариуцсан дэд захирал, ЕХ-ны зөвлөх Проф. Жан-Люк Клемон, ФЭСЯ-ны Боловсролын хамтын ажиллагаа хариуцсан атташе, Францын Боловсрол, эрдэм шинжилгээний Яамны боловсролын шинжээч Селин Филц нар явуулсан ба семинарт МУИС-ийн захирал, дэд захирал, тэнхимийн эрхлэгч нарын төлөөлөл болон МУБИС, ХСИС, ШУТИС-ийн удирдах албан тушаалтуудын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов.
Семинарын үеэр дээд боловсролын засаглал, улс орны нийгэм эдийн засагт чиглэсэн бодлого, үнэлгээ, их сургууль ба хувийн хэвшлийн хамтын ажиллагааг, судалгааны санхүүжилт, их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа, Францын дээд боловсролын шинэчлэлийн үйл явц, Франц улсын судалгаа шинжилгээний талаарх бодлого, төсөв, судалгааны лаборатори байгуулах, судлаачдын хамтын ажиллагаа, хамтарсан судалгааг хөгжүүлэх арга зам, дунд боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, ирээдүйн оюутныг бэлтгэх ерөнхий боловсролын бодлого, боловсролын менежментийн үнэлгээг тогтмолжуулах зэрэг сэдвээр хэлэлцэж, асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнөв.