Монголын анхны хиймэл дагуул “МАЗААЛАЙ” болон бусад орны хиймэл дагуулуудыг Japan Aerospace Exploration Agency (JAXA) буюу Японы сансрын агентлагт хүлээлгэн өгөх хэвлэлийн бага хурал 2017-02-08нд болж өндөрлөлөө. Монгол, Япон, Гана, Нигери, Бангладеш зэрэг таван улсын хиймэл дагуулыг Америкийн National Aeronautics and Space Administration (NASA)-д хүргүүлж Олон улсын сансрын станцын ээлжит хангамжийн хамт SpaceX пуужингаар хөөргөх юм.