МУИС, ШУА, МУБИС, ХУИС хамтран зохион байгуулсан Европ судлал: хэл, соёл, олон улс, орон судлал олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор Францын Боловсролын яамны Дээд боловсрол, судалгааны газрын гадаад харилцаа хариуцсан дэд захирал проф. Жан Люк Клемон айлчлан ирсэн билээ. Түүнийг ирснийг тохиолдуулан Дээд боловсролын менежмент сэдвээр семинар зохион байгуулсны зэрэгцээ МУИС-ийн салбар сургуулиудын шилдэг оюутнуудтай уулзах Европын орнуудад суралцах боломж сэдэвт уулзалтыг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Франц улсын Элчин сайдын Яамны зөвлөх ноён Жан-Флорен Филц Франц улсад суралцахын давуу талын талаар танилцуулав.
Оюутнуудын зүгээс Европын орнуудад суралцах боломж, тэтгэлэг, хөтөлбөр, оюутан солилцоо зэрэг олон сэдвээр асуулт асууж ярилцлага өрнөлөө.