ШУС-ийн ХУС-ын Түүхийн тэнхимийн Түүхийн ангийг 2016 онд төгсөгчид түүхийн мэргэжлээр суралцагчдыг дэмжих зорилгоор “2016 оны Түүхийн тэнхим төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг” үүсгэн байгуулав. Үүнд, 2017 оны 2 сард тэтгэлэгийн шалгаруулалтыг зохион байгуулж, Түүхийн тэнхимийн IV түвшний оюутан Г.Долгормаа, О.Номинчимэг нарыг шалгаруулж, тус бүр 500.000 болон 300.000 төгрөгийн тэтгэлэг олгож баяр хүргэлээ.