МУИС-ийн оюутнуудын төлөөлөл залруулга хийлээ

Share Button

МУИС-ийн оюутнууд өлсгөлөн зарлах тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ мэдээллийн сайтуудаар гарах болсонтой холбогдуулан Оюутны холбоо, оюутан конгрессийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяртай уулзаж тодруулга авлаа.


2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр  олон нийтийн сүлжээгээр МУИС-ийн удирдлагууд шаардсан мэдээлэлд хариу өгөөгүй, уулзахгүй байсан мэдээллийг Б.Хосбаатар, А.Эрдэнэбаяр нар өгсөн гэсэн мэдээлэл тарсан. Үүнд тайлбар хийнэ үү?

А.Эрдэнэбаяр:  02 дугаар сарын 13-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж оюутан бид нарын зүгээс мэдэгдэл хийсэн. Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэхүү ажлын хэсэгт манайхаас төлөөлөл орон ажиллаж байгаа бөгөөд бид сургуулиас хэрэгтэй бүх баримт мэдээлэл, тайлангуудыг гаргуулан авч  тэдэнтэй танилцаж байгаа гэдэг мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн. Гэвч бид нарын өгсөн мэдээллийг эсрэг талаас нь телевизүүд, сэтгүүлчид бичиж, МУИС-ийн талаар нийгэмд сөрөг мэдээллүүдийг түгээж байгаад харамсаж байна.  Ажлын хэсгийн үр дүн, дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байхад ийм мэдээлэл тараах нь зохимжгүй юм.

– МУИС-ийн оюутнууд өлсгөлөн зарлана гэсэн тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн энэ хэр бодит мэдээлэл вэ?

А.Эрдэнэбаяр: Бид нарын зүгээс өлсгөлөн зарлана гэж албан ёсоор мэдэгдээгүй. Харин ажлын хэсгийн дүгнэлт оюутнуудад сөрөг, ээлгүй гарах юм бол бид тэмцлийнхээ дараа дараагийн арга хэмжээг авах болно.

– Хэвлэл мэдээллээр гарсан ташаа мэдээлэлд МУИС-ийн нийт оюутнуудыг төлөөлж байгаагын хувьд залруулга мэдээлэл гаргах уу?

А.Эрдэнэбаяр: Тиймээ.Таныг холбогдсоны дагуу би залруулга, ярилцлага өгөхөөр ирсэн. Аливаа мэдээллийг эх сурвалжаас нь авч үнэн зөв мэдээллийг олон нийтийн сүлжээ сайтуудаар тараах хэрэгтэй байх. МУИС-ийн оюутнууд өлсгөлөн зарлана гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнийг залруулж олон нийтэд үнэн зөв мэдээллийг хүргэх гэж хэвлэлийн хурал хийсэн. Гэвч хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээлэл мөн л нийгэмд ташаа ойлголт өглөө. Хэвлэлийн хурлын бичлэг бүрэн эхээр бидэнд байгаа.

Ажлын хэсэг хэдэн удаа хуралдсан бэ? Өөрөө ажлын хэсгийн уулзалтад оролцсон уу?

А.Эрдэнэбаяр: Оролцож байгаа. Ажлын хэсэг нийт 5 удаа хуралдсан бөгөөд миний бие дөрвөн удаагийн хуралд биечлэн оролцсон. Уг уулзалтуудаар бидэнд шаардлагатай гэсэн тайлан мэдээллийг сургуулийн зүгээс өгч байгаа. Асуудал оюутнуудын талд нааштайгаар шийдэгдэнэ гэж найдаж байна. Боломжит хувилбаруудыг бид зөвшилцөж байгаа.

Мэдээлэл өгсөнд баярлалаа

Хэвлэлийн хурлын видео бичлэг.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар