Монгол Улсад НББ-н олон улсын стандартыг нэвтрүүлэх анхны төслүүдийг хэрэгжүүлж өөрсдийн мэргэжлийн амьдралыг НББ-н хөгжилд харамгүй зориулсан мэргэшсэн нягтлан бодогч асан бурханы оронд одсон бидний дотны анд Филиппин Улсын иргэн Нестор С.Умбак болон Д.Батжаргал нарын дурсгалыг хүндэтгэж тэдний найзууд, ажлын хамт олны санаачилгаар Монголын Улсын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийг дэмжиж нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр явуулах зорилготойгоор 2017 оны 1-р сард байгуулагдсан.
Тус сангийн нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимтэй хамтран зохион байгуулж анхны тэтгэлэгт Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын оюутан Б.Ариунаа шалгарч тэтгэлгийг хүлээн авлаа.
МУИС Бизнесийн сургууль
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим