Монголын оюутны спортын 4-р наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй Сүхбаатар дүүргийн их дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээн спортын 5 төрлөөр зохион байгуулагдах юм. Волейболын тэмцээн ШУТИС-ийн спорт заааланд энэ амралтын өдрүүдэд болж Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай манай эмэгтэй баг 4-р байр, эрэгтэй баг түрүүлж алтан медаль хүртэн багийн дүнгээр 2-р байр эзэлсэн сайхан амжилт үзүүллээ.
Баг тамирчиддаа баяр хүргэж, илүү их амжилт хүсэн ерөөе.