Монголын оюутны спортын их наадам-IV хүрээнд зохион байгуулагдаж буй Сүхбаатар дүүргийн их дээд сургуулиудын аварга шалгаруулах шатрын тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд Б.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний дүн гарахад эрэгтэй тамирчдаас алтан медалийг ОУХМ Э.Энхнар, мөнгөн медалийг ОУМ С.Билгүүн, эмэгтэй тамирчдаас алтан медалийг БС-ийн оюутан Ч.Үүрийнтуяа, мөнгөн медалийг спортын дэд мастер С.Жаргалмаа нар хүртэж багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэллээ.