МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 13 тоот тогтоолоор Монгол Улсын Гавъяат багш, доктор профессор Ц.Жамсранд “МУИС-ийн Эмерит профессор” цол олгох ёслол 2017 оны 02 дугаар сарын 22-нд боллоо.
Түүний монгол улсад ургамал судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, олон нийтэд биологийн шинжлэх ухааны ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, биологийн эрдэмтдийн залуу халааг бэлтгэж ирсэн гавъяаг зүтгэлийг нь үнэлж буй нь энэ юм.