МУИС-ийн багш нар Сэлэнгэ аймагт ажиллалаа

Share Button

МУИС-ийн багш нар 2017 оны 2 сарын 20, 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаад ирлээ. Төрийн удирдлага, бодлого хэрэгжүүлэлтийн шинжилгээ, Төрийн захиргааны шинэчлэлт, хяналт үнэлгээ, шинжилгээ; Орон нутгийн удирдлага; Худалдан авах үйл ажиллагааны явцад сонирхлын зөрчил авилгаас урьдчилан сэргийлэх; Төрийн байгууллагын мэдээ, мэдээллийн харилцаа, олон нийттэй харилцах харилцаа; Манлайлал, байгууллагын соёл, зөрчилдөөний менежмент, хувь хүний харилцаа, ёс зүй сэдвүүдээр Сэлэнгэ аймгийн 120 гаруй Төрийн албан хаагчдад лекц уншиж уулзалт, ярилцлага зохион байгуулав. Түүнчлэн МУИС-ийн төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхижүүлэх арга хэмжээ авав.

Төрийн албан хаагчдад зайлшгүй хэрэгцээт сургалтыг сонирхолтойгоор амжилттай зохион байгуулсанд Сэлэнгэ аймгийн удирдлага, ЗДТГ, аймгийн төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс МУИС-ийн багш нарт талархал илэрхийллээ.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан ОУХНУС-н Нийтийн удирдлагын тэнхим, GIZ/Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар