Газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд бэлтгэх зорилготой явагдсан “Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ?” танин мэдэхүйн IV тэмцээнийг “Байгаль-Эх” ахлах сургуулийн нэрэмжит болгон эхний жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг ЕБС-иудын 7-12 дугаар ангийн суралцагчдын дунд нийслэл, орон нутаг гэсэн 2 ангилалд, газарзүйн багш нарын ангиллаар зохион байгуулсан нь тэмцээний цар хүрээ болон өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн явдал байлаа.
УБ хотоос оролцогчдын ангилалд 28 сургуулийн /7, 13, 14, 16, 21, 24, 33, 37, 49, 60, 61, 62, 84, 93, 97, 114, 117, Ирээдүй ЦС, Эрдмийн Өргөө ЦС, Шинэ эхлэл, Хобби, Сант, УБ Эмпати, Гётё, Улаанбаатар, Гурван тамир, Эрдэм төгс, БЭЛАС/ 68 баг оролцож, БЗД-ийн Улаанбаатар дунд сургуулийн суралцагч Г.Учрал, Ц.Буяндэлгэр нар тэргүүллээ. Уг ангиллын дэд байранд СБД-ийн Сант сургуулийн суралцагч Э.Чингүүн, М.Мандухай нар шалгарсан бол 3-р байранд зохион байгуулагч “Байгаль-Эх” ахлах сургуулийн суралцагч Б.Билэгжаргал, Х.Дашдэлэг шалгарч бусдыгаа манлайлав.
Орон нутгаас оролцогчдын ангилалд 8 аймгийн /Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Хэнтий/ төлөөлөл болох 27 баг өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн Тэмүүжин ЦС-ийн суралцагч Э.Батжаргал, Б.Азжаргал нар тэргүүн байр, Дундговь аймгийн МГС-ийн суралцагч Б.Лхагвасүрэн нар дэд байр, Архангай аймгийн суралцагч Т.Ууганбаяр, н.Буянтогтох нар 3-р байранд тус тус шалгарлаа.
Газарзүйн багш нарын ангилалд нийслэлээс Шинэ-Эхлэл, УБ Эмпати, Сант, Улаанбаатар, Гурван тамир, Ирээдүй ЦС, 7, 21, 61, 84, 97, 117, орон нутгаас Эрдэнэт хотын Эмпати, Дархан хотын 4, 9, 18, 19, Сүхбаатар хотын I, Сэлэнгэ аймгийн Мандал I, Замын-Үүд I, Дундговь МГС, Архангай, Хөсгөл аймгийн ЕБС-иудын төлөөлөх болох 32 багш 16 баг болж өрсөлдөв.
Тэргүүн байранд Улаанбаатар сургуулийн багш Д.Нямсүрэн, Сант сургуулийн багш Б.Хишигдорж, дэд байранд Дундговь МГС-ийн багш Ө.Ууганбилэг, Д.Бямбасүрэн, 3-р байранд Архангай аймгийн багш Б.Доржготов, Ц.Пүрэвдорж нар тус тус шалгарлаа.
Тэмцээний явц
Тэмцээнд амжилттай оролцсон багш, сурагчид, зохион байгуулагчдын хамт