Судалгааны туслах ажилтан шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн дотоод төслийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Эрдэм шинжилгээ болон төслийн менежментийн систем” төслүүдийн үр дүнг зүгшрүүлэх, хөгжүүлэхтэй холбогдон үүсэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах Судалгааны туслах ажилтан /Research assistant/ шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн программ хангамжийн чиглэлийн мэргэжилтэй
  • Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай
  • Тухайн гэрээний хугацаанд тогтвортой ажиллах боломжтой
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • МУИС-ийн магистрант, докторант байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл:

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 17-ны  17 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны №206 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 77307730-1141

МУИС-Эрдэм шинжилгээ,инновацийн хэлтэс 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар