2017-2018 оны хичээлийн жилд БНСУ-ын Кангвоны Үндэсний Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

2017-2018 оны хичээлийн жилд БНСУ-ын Кангвоны Үндэсний Их Сургуульд суралцах оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

Шаардлага :

  1. МУИС-ийн 1, 2, 3 дугаар курсын оюутан байх
  2. Голч оноо 2,8 доошгүй байх
  3. Англи болон Солонгос хэлний дундаас дээш түвшиний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материалууд : Материалуудыг Англи эсвэл Солонгос хэлээр бэлдэнэ.

  1. Өргөдлийн маягт /Application form татах/
  2. Дүнгийн хуулбар
  3. Сургуулийн тодорхойлолт
  4. Тодорхойлох захиа буюу /Letter of Recommendation/
  5. Гадаад паспортын өнгөтэй хуулбар /Хүчинтэй хугацаа нь нэг жилээс дээш байх/
  6. Англи болон Солонгос хэлний шалгалтын онооны хуулбар /Хэрэв байгаа бол/
  7. Сургалтын төлөвлөгөө /A letter of self-introduction including study plan/

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаас үзнэ үү.

Тэтгэлэг

Сургалтын төлбөрөөс чөлөөлнө.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  2017 оны 05 дугаар сарын 05-ний Баасан гараг 17.00 цагт.

Хаана:  МУИС-ийн хичээлийн 1-р байр 219 тоот Оюутны албанд

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn  хаягаар илгээнэ. Бичиг баримтыг цаасаар болон электрон хэлбэрээр тус бүр Оюутны албанд хүргүүлэхийг анхаарна уу.

ОЮУТНЫ АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар