Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд БСШУСЯ, ХНХЯ-аас Германы хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Мэргэжлийн боловсрол, сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг дэмжих төслийн хүрээнд Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийн нэг жилийн бакалаврын дараах сургалтыг Монгол улсад бий болгох төсөлд МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Боловсрол-сэтгэл судлалын тэнхим, Социологи-нийгмийн ажлын тэнхимийн хамтарсан хөтөлбөр шалгарлаа.
Энэхүү салбар дундын хөтөлбөрөөр 2017 оны 9 дүгээр сараас элсэлт авч, сургалт явуулах бөгөөд хөтөлбөр боловсруулах ажил эхлээд байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх багийн гишүүдийн зөвлөлдөх уулзалт болж ХБНГУ-ын Хөдөлмөрийн агентлагийн харьяа Маннхаймын их сургуулийн профессор М.Шарпф, В.Эртэльт нар, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажил мэргэжлийн зөвлөх доктор Д. Ичинхорлоо, ХБНГУ-ын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөх В.Криста, ХНХЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хүрэлцэн ирж санал солилцлоо.
Тус хөтөлбөр нь Монгол улсад анх удаа нэвтэрч МУИС-д хэрэгжиж байгаагаараа онцлогтой бөгөөд цаашид хөтөлбөрийг хөгжүүлж үндэсний хэмжээний мэргэжил сонголт, ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг, сургалт, судалгааны Think Tank болгох зорилготой. Ингэснээр EБС-ийн сурагчид, багш нар, эцэг эхчүүд, оюутан залуус болон насан туршийн боловсрол, ажил мэргэжлийн чиг баримжаа авахыг хүссэн хүн бүхэн энэ хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа юм.
Энэ хөтөлбөрөөр төгсөгчид нь ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хүний нөөцийн алба, сургалтын байгуулагуудад мэргэжил, ажил хөдөлмөрийн чиг баримжааны мэргэжилтэн, зөвлөхийн ажил эрхлэх юм.