АКАДЕМИК АНГЛИ ХЭЛНИЙ АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИУЛАХ БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Share Button

Тус өдөрлөг 2017/03/11-ний өдөр 11:00-15:00 цагийн хооронд МУИС-ийн 1-р байрны Эрдмийн өргөөнд болж өнгөрлөө. Зохион байгуулагчаар МУИС-ийн Гадаад хэлний төвийн 1-р тэнхмийн багш нар ажиллалаа.

Өдөрлөгт гадаад хэлээр сургалт явуулдаг хэлний төвүүд болон сургалтын байгууллагууд урилгаар оролцож оюутан залууст академик англи хэлний ач холбогдол, TOEFL, IELTS-д хэрхэн бэлдэж гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө. Энэхүү зохион байгуулсан ажилд дараах сургалтын төвүүд идэвхитэй оролцлоо. Үүнд:

  • “Edu World” боловсролын төв
  • Монгол Японы “Asahi” төв
  • “Ногоон Жейд” боловсролын төв
  • Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төв
  • “Ace Edu world” сургалтын төв

Академик англи хэлний хичээлийн агуулга хөтөлбөрөөр зохион байгуулагч багш нар зөвлөгөө өгч, оюутнуудтай санал сэтгэгдлээ солилцлоо. Энэхүү өдөрлөгт МУИС-ийн оюутнууд сэтгэгдэл өндөр, өргөнөөр оролцсон явдалд зохион байгуулагч багш нар баяртай байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар