Үндэсний Дата төвтэй танилцах аялал болов

Share Button

МУИС, ХШУИС-ийн мэдээлэл технологи, компьютерийн сүлжээ, программ хангамж электроникийн чиглэлээр суралцагч оюутнууд Үндэсий дата төвтэй танилцах аялалыг зохион байгууллаа. Тус танилцах аялалд нийт 46 оюутан хамрагдсан бөгөөд мэдээлэл технологи, дата мэдээллийн бүхий л сонирхсон асуултыг танилцах аялалынхаа хүрээнд авч чадсан гэдэгт итгэлтэй байна. Энэхүү үйл ажилагааг зохион байгуулахад дэмжиж тусласан МУИС-ийн захиргаа,Оюутны алба, Сургалтын нэгдсэн албандаа баярлалаа.

Үнэн мэдлэг оюуныг дээдлэгч МУИС

ХШУИС -Оюутны холбоо

Үндэсний Дата Төв нь Монгол Улсад цахим засаглалыг хөгжүүлэх, Цахим монгол, Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 06 дугаар сарын 24 –ний өдрийн 183 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар