Оюутны холбоо, клубуудын төлөөлөлтэй уулзлаа

Share Button

МУИС-ийн оюутан-Монголын ирээдүй

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Мөнхбат нар /2017.03.22/-ны өдөр МУИС-ийн Оюутны холбоо болоод клубуудын төлөөллийг хүлээн авч уулзаж санал хүсэлт, хамтран ажиллах талаар мэдээлэл солилцлоо.

Уулзалтад МУИСОХ, оюутан конгрессийн тэргүүн Б.Хосбаатар, нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, Экологи клубын дарга Ш.Цэнд-Аюуш, “НАЙЗ НЬ НАЙЗЫГАА ДЭМЖЬЕ” клубын  дарга Б.Оюун-Эрдэнэ, Бизнесийн сургуулийн оюутны нэгдэл клуб Г.Төгөлдөр нарын төлөөллүүд оролцов. МУИС-д бүртгэлтэй 43 клуб идэвхитэй үйл ажиллагаа явуулж МУИС-ийн оюутан, хүмүүнлэг нийгмийн төлөө, хувь хүний хөгжил, боловсролд чиглэсэн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, системтэйгээр зохион байгуулж, түүнийгээ хэрэгжүүлэх замаар нийгмийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар