Англиар уран илтгэх тэмцээн амжилттай боллоо

Share Button

ШУС-ийн Хүмүүнлэгийн Салбарын Их Британи, Америк судлалын тэнхмээс их дээд сургуулийн оюутнуудын дунд англиар уран илтгэх тэмцээнийг 2017 оны 3-р сарын 17-ны өдөр 2-р байрны 343 тоот өрөө /А заал/-нд “NEW AGE-NEW PEOPLE-NEW VALUES” сэдэвтэйгээр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг TalkTalkEnglish сургалтын төв, Nomads tours & expeditions, Skytel group болон Monsudar Publishing компаниуд дэмжиж ажиллав. Уг тэмцээнд төрийн өмчит болон хувийн хэвшлийн 9 их, дээд сургуулийн 25 оюутны илтгэл ирснээс эхний шатанд 15 илтгэлийг шалгаруулж, хоёрдугаар шатанд ИБАСТэнхмийн орчуулгын 3-р ангийн оюутан Б.Чинтөмөр, ИБАСТэнхмийн орчуулгын 3-р ангийн оюутан М.Батнаран болон ШУТИС-ийн Барилга Архитекторын Сургуулийн оюутан Н.Маквала нар эхний гурван байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал болон дэмжигч байгууллагуудын шагналыг хүртлээ.

Ирэх хичээлийн жилээс энэхүү англиар уран илтгэх тэмцээнийг жил бүрийн намар зохион байгуулахаар тогтлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар