МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар бүрэлдэхүүн сургуулийн үйл ажиллагаа, анги танхимтай танилцаж нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлын талаар багш, ажилтан албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь авч танилцаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд захирал доктор Я.Төмөрбаатар өчигдөр буюу 2017.03.22 нд Хууль зүйн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Байгаль-Эх ахлах лицей сургууль болон хичээлийн 6 дугаар байрны бодит байдалтай танилцлаа. Уг уулзалтад ЗХШҮА-ны дарга В.Батцэнгэл, ХҮХ-ийн дарга Ш.Гончигсүрэн нарын төлөөлөл байлцав.
МУИС нь 2016-2024 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг гаргаж 2024 он хүртэл Азийн шилдэг 100 сургууль болох зорилт тавин ажиллаж буй бөгөөд энэ стратеги төлөвлөгөө нь хэрэгжихэд багш нарын оролцоо маш чухал үүрэгтэй гэдгийг захирал доктор Я.Төмөрбаатар энэ үеэр хэлж байлаа.