БС, ОУХНУС, Цөмийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцав

Share Button

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар 2017.03.23-нд Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Биеийн тамирын тэнхим, Цөмийн судалгааны төвтэй танилцаж сургалтын орчин, оюутны хичээллэх анги танхим лаборатори, багшийн ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа.

Бизнесийн сургууль нь бизнесийн удирдлагын чиглэлээр олон улсын хөгжлийн нийтлэг хандлагад нийцсэн эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулж, даяаршиж буй дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулдаг. Нийт багш нарын 45% нь эрдмийн зэрэг цолтой, судалгаа, шинжилгээний болон заах арга зүйн өндөр ур чадварыг эзэмшсэн. Олон улсын ACBSP байгууллагаар магадлан, итгэмжлэгдсэн Санхүү, банк даатгал, нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетинг, худалдаа, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ зэрэг бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээс сонгон суралцуулж байна.

Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль нь олон улсын харилцаа, нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа үндэсний цөм байж, дэлхийн жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж, судалгаанд суурилсан мэдлэгтэй, улс эх орныхоо эрх ашгийг олон улсын хэмжээнд хамгаалах, иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэх, нийгэмд манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг, салбартаа тэргүүлэх сургууль юм. ОУХНУС нь нийтийн удирдлага, олон улсын харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд чиглэсэн сургалтын үйл голлон явуулдаг.

  • Цөмийн судалгааны төв 

МУИС-ийн Цємийн Физикийн Судалгааны Тєв (ЦФСТ) бол бага энергийн цємийн физикийн суурь болон хавсрага судалгаа эрхлэн явуулдаг манай улсын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага юм. ЦФСТ 1965 онд байгуулагдсанаас хойш сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулж ирсэн. Тус төв нь өнөөдөр Цөмийн өгөгдөл зүй, Цөмийн аналитик арга,  Цөмийн эрчим хүч ба технологи гэсэн 3 сектор, Цөмийн физик, технологийн тэнхим бүхий бүтэц зохион байгуулалттай багш, эрдэм шинжилгээний ажилтан, инженер, сургалтын туслах ажилтан, үйлчлэгч зэрэг 24 ажилтан, 100 гаруй оюутан, магистр, докторын суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар