ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимийн эрхлэгч Проф.Др. Н.Бурмаа 2017 оны 3 сарын 22-нд мэргэжлийн семинар зохион байгууллаа. Тус мэргэжлийн семинарт “Нийтийн удирдлагын бодлого” сэдвээр АНУ-ын Анкориж хотын Аляскын их сургуулийн бизнес, нийтийн бодлогын судлаач Др. Жон Даффи бодлого боловсруулахад юуг анхаарах, бодлогын дүн шинжилгээг хэрхэн хийх талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Др. Жон Даффи АНУ-ын Аляска мужийн Мацу Боро буюу орон нутгийн захиргааны байгууллагад олон жил удирдах албан тушаал хашиж байв. Тэрээр 800 хүнийг удирдаж 850 сая ам долларын төслийг үр дүнтэй хэрэгжүүлсэн туршлагатай. Нийтийн удирдлагын хөтөлбөрийн магистрант, докторантууд Др. Даффигээр дахин лекц уншуулах хүсэлтээ илэрхийллээ. Дашрамд тэмдэглэхэд Др. Даффи МУИС-н ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрт 2017 оны 3 сараас эхлэн хамтран ажиллаж байна.
Нийтийн удирдлагын тэнхим