АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН “TATA” ГРУПП ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “THE WATER ABUNDANCE XPRIZE” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Ус нь манай гараг дээрх амьдралын гол элемент билээ. Дэлхийн гадаргын 71 гаруй хувь усаар бүрхэгдсэн боловч 43 улсын 780 сая хүн усанд хүрэх боломж байхгүй, тэгш бус хүртээмж, хуваарилалт, бохирдол зэрэг шалтгаанаас усны хомсдолдбайна. 2025 он гэхэд 1,8 тэрбум хүн цэвэр усны хомсдолтой газар амьдарч, дэлхийн хүн амын 2/3 нь усны гачигдалтай нөхцөлд байх болно гэсэн тооцоо бий. Давсгүйжүүлэх, бохир усны цэвэршүүлэлт гэх зэрэг цэвэр усны нөөцийг ахиулах боломж байгаа ч энэ нь байгал орчинд хор нөлөөтэй, өндөр өртөгтэй юм.
Ийм учир цэвэр усны хангамж сайжруулах нэг арга нь агаар мандалд байх их тунамал (арван квадриллион) гаруй литр /дэлхийн хүн бүрт нэг жилийн хугацаанд хүрэлцэхүйц/ ус байдаг ба агаар мандалаас ус “олборлох” нь одоогоор боломжгүй байгаа боловч цэвэр ус бий болгох хувьсгал байж болох талтай.
“The Water Abundance XPRIZE” нь дэлхийн инженер зохион бүтээгч багуудын дунд 2-оос ихгүй центийн зардлаар, 100% сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаар мандлаас өдөрт доод тал нь 2000 литр ус гаргах чадвартай төхөөрөмж бүтээх сорилт тэмцээн зарлаж байна.
“The Water Abundance XPRIZE” нь ийм арга замаар цэвэр усны хүртээмжийн хувьсгал хийж, хүмүүст хүссэн газраа, хүссэн үедээ шаардлагатай, төвлөрсөн бус цэвэр ус гаргаж авах боломж олгох зорилготой юм.
Багууд нийт 1,75 сая долларын шагналын сантай энэхүү тэмцээнд 2 үе шаттайгаар өрсөлдөнө.
БҮРТГЭЛ
Энэ тэмцээнд оролцохын тул багууд бүрэн бүртгүүлсэн байх шаардлагатай. Багаа бүрдүүлэхийн тул:
- Our registration form линк рүү орж багаа бүрдүүлнэ.
- Бүртгэлээ бүрэн хийсний дараа;
- Бүртгэлийн төлбөрөө хийнэ.
ШАГНАЛ
Ялсан баг 1,5 сая долларын шагнал авах ба эхний шатнаас шалгарсан 5 баг Milestone Prize шагнал хүртэнэ.
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2017-04-28
Дэлгэрэнгүй мэдээллийг http://water.xprize.org хуудаснаас үзнэ үү.
ГХХАХ