Я.Төмөрбаатар: 5 бүрэлдэхүүн сургуулийн 32 тэнхим, 128 сургалт судалгааны лаборатори, анги танхимтай танилцав

Share Button

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар 2017.03.20-24-ны хооронд бүрэлдэхүүн сургуулийн анги танхим, сургалт, судалгааны лаборатори, хичээлийн байр, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, багш оюутны суралцах, ажиллах нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан. Энэ хугацаанд 5 бүрэлдэхүүн сургуулийн 32 тэнхим, 128 сургалт судалгааны лаборатори, анги танхим болоод оюутны 6 дотуур байрны үйл ажиллаагатай танилцаж багш ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонссов.

МУИС нь 2024 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө Азийн шилдэг 100 сургуулийн нэг болсон байна гэж зорилт тавьсан. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл нь эрдмийн бүтээлүүд нь энэ зорилтын гол шалгуур болохоос гадна багш нарын эв нэгдэл хичээл зүтгэл маш чухал үүрэгтэй гэдгийг дээрх уулзалтуудын үеэр захирал доктор Я.Төмөрбаатар онцлон хэлж байлаа. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар