“Дарсигийн Гидрогеологийн Лекц”Монголд амжилттай явагдлаа

Share Button

 

2017 оны 3 сарын 23-ны өдөр МУИС-ийн Хичээлийн 1-р байрны Дугуй танхимд АНУ-ын Колорадогийн Уул уурхайн Сургуулийн Геологи-Геологийн Инженерийн Тэнхмийн эрхлэгч, док, проф. Камини Сингха “A Tale of Two Porosities: Exploring Why Contaminant Transport Doesn’t Always Behave the Way It Should” сэдвээр маш сонирхолтой лекц уншлаа. АНУ-ын Үндэсний Ус Судлалын Нийгэмлэг (NGWA) 1986 оноос хойш Дарсигийн нэрэмжит Гидрогеологийн Лекцийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 2017 оны Дарсигийн Гидрогеологийн Лекц уншигчаар проф. Камини Сингха шалгарсан байна. Тэрээр Дэлхийн 20 гаруй оронд гадаргын усны нөөц болон гүний усны шилжилт, хөдөлгөөн сэдвүүдээр лекц унших бөгөөд энэ удаад Азиас Монгол орныг сонгон гүний усны шилжилт, хөдөлгөөнийг загварчилж, таамаглал дэвшүүлсэнээ Орегон, Өмнөд Каролина мужид явуулсан хээрийн туршилтаар баталсан үр дүнгийн хамт энэхүү лекцээрээ дамжуулан танилцуулж сонирхууллаа. Тус лекцэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлье.

Геохими-Геоморфологийн Судалгааны Лаборатори

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар