МУИС-ийн багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Share Button

2017.03.29-нд МУИС-ийн багш нарын холбоо, Үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг захирал доктор Я.Төмөрбаатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУИС-ийн ҮЭНХ-ны дарга Ч.Чойсамба, МУИС-ийн Багш нарын холбооны тэргүүн П.Лхамсүрэн нарын төлөөллүүд байлцаж МУИС-ийн тулгамдаад буй асуудлын талаар санал бичиг өгч санал солилцов.

Боловсрол, шинжлэх ухаан бол нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс, баталгаа. Энэ баталгааг бий болгож, хөгжүүлж байдаг газрын нэг нь МУИС. МУИС-ийн эрдмийн хамт олон болон суралцаж буй олон мянган оюутнууд, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлаж чармайн ажилладаг. Гэвч сүүлийн 4 жил дээд боловсролын шинэчлэл нэрийн дор МУИС-д хийгдсэн өөрчлөлтүүд нь бидний сургалт, судалгааны ажлын ололт амжилтыг үгүйсгэж, МУИС-ийн төдийгүй Монголын дээд боловсролын системийг унагасан харалган ажил болсоныг дурьдаад эдгээр асуудлыг багш нарын оролцоотой зөв системд оруулахыг БАГШ нарын холбоо, үйлдвэрчний эвлэлийн зүгээс хүсээд

МУИС-ийг удирдах хүн нь их сургуулийн үнэт зүйлс, хамт олны эрх ашгийг дээдэлдэг, хамт олноо мэддэг, өнгөрсөн 4 жил их сургуульд хийгдсэн шинэчлэлийн алдааг нь засаж чадах, их сургуульд сургалт, эрдэм шинжилгээ тогтмол эрхэлж, зохих шатны удирдах ажил хийж ирсэн, бэлтгэгдсэн, чадварлаг менежер байх ёстой. хэмээлээ.

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар: Улс орны ирээдүйн хөгжлийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан хамт олон, эрдэмтэн багш нарынхаа санал бодлыг сонсож, багш нарын дунд судалгаа явуулж дээрх тулгамдаж буй асуудал бүрийг үе шаттайгаар шийдвэрлэх болно гэдгээ хэлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар