МУИС-ийн багш нар Баянхонгор аймагт ажиллалаа

Share Button

МУИС-ийн багш нар 2017 оны 3-р сарын 27, 28-ний өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Төрийн бодлого хэрэгжүүлэлтийн шинжилгээ, Нутгийн удирдлагын шинэчлэл, Төрийн байгууллагын мэдээ, мэдээлэл, Олон нийттэй харилцах харилцаа, Ажилтнуудын ажилдаа хандах хандлага, үнэт зүйлс, Стратеги төлөвлөлт, кластер, Төрийн үйлчилгээг төсөл, хөтөлбөр хэлбэрээр хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ мониторинг хийх нь, Нийгмийн бодлогын хөтөлбөр, үйлчилгээнд үр дүнд суурилсан хяналт шинжилгээ үнэлгээг нэвтрүүлэх нь сэдвүүдээр Баянхонгор аймгийн 150 гаруй Төрийн албан хаагчдад лекц уншиж уулзалт, ярилцлага зохион байгуулав. Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хамт олонд багш нар өөрсдийн туурвисан бүтээлийн дээжээс бэлэглэлээ. Түүнчлэн Дээд боловсролын удирдлага, мэргэжил сонголт, элсэлт (МУИС-ийн жишээн дээр) уулзалт ярилцлагад Баянхонгор аймгийн бүх дунд сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, ахлах ангийн сурагчид, эцэг эхийн төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцлоо.

Багш нар МУИС-ийг сурталчлах, хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ,  Төрийн албан хаагчдад зайлшгүй хэрэгцээт сургалт зохион байгуулсанд Баянхонгор аймгийн удирдлага, аймгийн төрийн байгууллагууд, иргэдийн зүгээс МУИС-ийн багш нарт талархал илэрхийллээ.

Энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхим, GIZ/Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлж байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар