“Орос судлал: тулгамдсан асуудлууд, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл, хурлын материал (12.5 хх.) хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном нь 2 үндсэн хэсгээс бүрдэж байгаа хийгээд 1-р хэсэгт дараах илтгэлүүд: Монгол – Оросын харилцаа XXI зуунд (Д .Хасар – ГХЯ, Хөрш орнуудын газрын орлогч дарга), Монголын орос судлал: өнөөгийн байдал ба цаашдын зорилтууд: 2000 оноос өнөөг хүртэл (д-р Д.Алтай (Ph.D) – ШУА, ОУХХ, Дэлхийн бодлогын салбарын эрхлэгч), Монгол Улс НҮБ-д элсэхэд ЗХУ-ын баримталсан байр суурь (Ц.Алтангэрэл – ШУА, ОУХХ эш-ний ажилтан), Орос-Монгол-Хятад гурван улсын харилцааны интеграцчлалын зарим асуудалд (Безруков С.С МУИС, ОУХНУС, ОУХТэнхимийн докторант), ОХУ, Монгол, Хятадын эдийн засгийн коридорыг байгуулах нь гурван орны нийтлэг эрх ашигт нийцэж байгаа болох нь (д-р, проф.Б.Санжмятав (Ph.D) – МУИС, ОУХНУС, ОУХ-ны тэнхимийн эрхлэгч), Монгол, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх үндсэн асуудлууд (д-р С.Энхцэцэг(Ph.D) – МУИС, ОУХНУС, ОУХТ), Развитие государственно-общественного управления образованием в России в контексте современного россияеведения ( д-р Будаева Т.Ч. (Ph.D) – ОСШУТ, Орос хэлний төвийн захирал), Орос хэл сонгон судлах сэдэл болон орос орны талаархи оюутан залуучуудын төсөөлөл: МУИС-ийн оюутнуудын дунд явуулсан санал асуулгын дүн (д-р, проф. Ц. Саранцацрал (Sc.D), МУИС, ШУС, ХУС, ЕСТ), Монголчуудын хэл соёлын адилсалын харьцуулсан судалгаа (д-р, дэд проф.Д.Энхбат (Ph.D) – МУИС, ШУС, ГХСТэнхимийнэрхлэгч), Орос, монголын уран зохиолын харилцаа холбоо (д-р, проф. Г.Билгүүдэй (Ph.D) – ШУА, ХЗХ,Улаанбаатарын ИС, МХУЗТ-ийн эрхлэгч), Орчин цагийн орос хэлний улс төрийн үг хэллэгийн онцлог (д-р, проф.С.Сүхээ(Sc.D), МУИС, ШУС, ГХСТ), болон хэлэлцүүлэгт оролцсон Х.Бэхбат – ОУХНУС-ийн зочин профессор, Монголын Дипломатын Академийн захирал, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд), Л.Баттулга – Монголын Дипломатын Академийн Ажлын албаны дарга, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Т.Ч.Будаева, Д.Энхбат, С.Энхцэцэг, С.Сүхээ, Б.Санжмятав, Ц.Саранцацрал нарын хэлсэн үг;
2- р хэсэгт “Орос судлал: тулгамдсан асуудлууд, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний бага хурлын талаар дотоод гадаадын хэвлэлийн хуудаснаа тухайлбал: www.num.edu.mn, www.mid.mongolia.ru, www.mng.rs.gov.ru, www.russkiymir.ru, www.mapryal.org, www.sas.num.edu.mn, www.sirpa.num.edu.mn г.м.сайтууд, Новости Монголии сонин, Сравнительная политика сэтгүүлд нийтэлсэн мэдээ мэдээлэл, хурлын үеэр хийсэн фото сурвалжлага, хуралтай холбоотой материал зэргийг багтаасан байна.
Түүнчилэн хурлын нээлтэнд МУИС-ийн ректор Р.Бат-Эрдэнэ, ГХЯ-ны хөрш орнуудын газрын орлогч дарга Д.Хасар, ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОСШУТ-ийн захирал Е.Г.Михайлов, ОХУ-ын ЭСЯ-ны соёлын атташе Е.О.Сазонова нарын дэвшүүлсэн мэндчилгээг нийтэлжээ.
Сануулахад: өнгөрсөн оны 12-р сард МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас хамтран Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан “Орос судлал: тулгамдсан асуудлууд, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулсан билээ.