2017 оны 4-р сарын 2-нд Олон улсын франц хэлний долоо хоногийг тохиолдуулан Франц хэлний монгол багш нарын холбоо, Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол-Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Франц хэлтнүүдийн баярыг Улаанбаатар Филармонийн театрт амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Дээрх арга хэмжээг Швейцарийн хөгжлийн агентлаг, Канадын Элчин сайдын Яам, DMD жуулчлалын компани, Диор зэрэг байгууллага, компани хамтран ажилласан байна.
- Эл баярын хүрээнд 3-р сарын турш зохион байгуулсан
- Цээж бичиг улсын XIX уралдаан /анхан, дунд, гүнзгий/,
- Франц дууны улсын XX уралдаан /мэргэжлийн бус/,
- Франц шүлгийн уран уншлага /хүүхэд ба насанд хүрэгчдэд/
- Эссэ бичлэг-уран илтгэл /бичсэн эссэ, найраглалаа театрчлан хүргэх/
- зэрэг уралдааны төгсгөлийн шалгаруулалт явагдаж, шагнал гардуулах ёслол болов.
Эдгээр тэмцээн нь 2 үе шаттай явагддаг бөгөөд, эхний шатанд МУИС, ХИС, Монгол Францын төв, Батлан хамгаалахын их сургууль, Франц дунд сургууль, FLAM франц дунд сургууль, Нийслэлийн 1-р дунд сургууль, Улаанбаатар хотын олон улсын дунд сургуулийн давхардсан тоогоор 300 гаруй оролцогч өрсөлдөж, төгсгөлийн шатанд тэмцээн бүрийн 10 шилдэг оролцогч эрдэм мэдлэг, авъяасаа сорин уралдав.
Тэмцээн уралдаанд МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн франц хэлний ангийн оюунтууд амжилттай оролцлоо. Тус салбарын франц хэлний 3-р түвшний оюутан Бадамдоржийн Бат-Очир цээж бичгийн дунд шатны тэргүүн байр, 3-р түвшний оюутан Амартүвшиний Амарзаяа Франц дууны улсын XX уралдаанд тус тус тэргүүлснээс гадна тэмцээн уралдаанд дараах амжилтыг үзүүлэв.
Франц дууны тэмцээнд:
- 1-р байр: Амартүвшиний Амарзаяа, МУИС 3-р түвшин
- 2-р байр: Энхбаатарын Тунгалаг, Гантөмөрийн Отгонтөмөр, МУИС 2-р түвшин
- 5-р байр: Энхболдын Ану МУИС 4-р түвшин.
Франц хэлний эссэ бичлэгийн уралдаанд:
- 2-р байр Энхболдын Ану МУИС 4-р түвшин.
- 5-р байр Дарийжавын Амарзаяа МУИС 4-р түвшин
Франц хэлний яруу найргийн уран уншлагын уралдаанд:
- 2-р байр: Амарсайханы Золбадрах, МУИС 2-р анги
- 3-р байр: Кардоне Өнөболд, МУИС 2-р анги
- 5-р байр: Эрдэнэбаярын Тэргэл, МУИС 2-р анги
Цээж бичгийн уралдаан
Анхан шат
- 2-р байр: Мөнгөнсүхийн Номингоо, МУИС 2-р анги
- 3-р байр: Эрдэнэбаярын Тэргэл, МУИС 2-р анги
- 4-р байр: Энхбаатарын Тунгалаг, МУИС 2-р анги
Дунд шат
- 1-р байр: Бадамдоржийн Бат-Очир, МУИС 3-р анги
- 3-р байр: Уртнасангийн Сугармаа, МУИС 3-р анги
- 4-р байр: Кардоне Өнөболд, МУИС 2-р анги
- 5-р байр: Энхтулгын Номин, МУИС 3-р анги
Дээд шат
2-р байр Энхболдын Ану МУИС 4-р түвшин.