ОУХНУС-н Нийтийн Удирдлагын Тэнхим 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Нийтийн Удирдлага-Тогтвортой Хөгжил” сэдвийн хүрээнд мэргэжлийн зөвлөгөөн зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь нийтийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг их дээд сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа хийх, нийтийн удирдлагын сургалтын хөтөлбөрийн нэгдсэн хандлагыг тодорхойлох, Нийтийн Удирдлагын Тэнхимээс жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулагддаг “NUM Leadership” цуврал олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцох зорилготой. Тус зөвлөгөөнд Монгол улсын Төрийн албаны зөвлөл, их дээд сургуулиудын багш судлаачид, Нийтийн Удирдлагын хөтөлбөрийн магистр, докторын түвшний оюутнуудаас гадна АНУ-ын Аляскийн Их Сургуулийн төрийн бодлогын судлаач Проф. Др. Жон Даффи оролцож “Нийтийн Удирдлага-Тогтвортой Хөгжил” сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ.
Нийтийн Удирдлагын Тэнхим