Философи, шашин судлалын салбарын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо

Share Button

Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын vр дvнг дээшлvvлэх, оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд сургах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжих зорилготой салбарын уламжлалт хурал амжилттай болж өндөрлөлөө.

Илтгэлүүдийг шинэлэг санаа, шийдэл, судалгаа, шинжилгээний арга зүй эзэмшсэн байдал, ашигласан, судалсан материал, хэл найруулгын алдаагүй байх, илтгэх ур чадвар зэрэг үзүүлэлтээр дүнгэхэд тэргүүн байрыг “Аристотелийн <Улс төр> зохиол дахь төрийн байгууламж хэрхэн мөхдөг тухай асуудлын хүрээнд” илтгэлээр Философийн III төвшний оюутан Б.Болдцэцэг, дэд байрыг “Найдварын тухай Э.Фроммын үзэл” илтгэлээр Философийн IV төвшний оюутан Б.Лхагвадулам, гутгаар байрыг “К.Попперийн объектив мэдлэгийн онолыг Платон, Гегелийн үзэлтэй харьцуулах нь” илтгэлээр Философийн IV төвшний оюутан Ч.Жавхлан нар тус тус эзэллээ.

Хуралд идэвхтэй оролцсон нийт оюутан, удирдаж зөвлөгөө өгсөн багш нар болон оюутны эдрэм шинжилгээний ажлыг дэмжиж өөрсдийн бүтээлээсээ хандивласан багш нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Философи, шашин судлалын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар