МУИС-ийн Түүхийн салбарын Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөв

Share Button

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Түүхийн салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал 2017 оны 4-р сарын 7-ны өдөр амжилттай болж өндөрлөв. Энэ жилийн хурлыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн 70 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог байлаа.

Хуралд нийт 18  илтгэл ирснээс эхний шалгаруулалтанд тэнцсэн МУИС, МУБИС-ийн 9 оюутан илтгэлээ хэлэлцүүлэв.

Салбар хуралдааны шилдэг илтгэлийн тэргүүн байрт: Г.Долгормаа (МУИС, Түүх-IV); дэд байрт: Б.Далайбилэг (МУИС, ТНС-IV); гутгаар байрт: Б.Батбаатар (МУИС, Түүх-IV); тусгай байранд: Г.Цэрэнсугар (МУБИС, ТНС-III) нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, Интер номын дэлгүүрээс тус бүр 100,000 хүртэл төгрөгний ном худалдан авах эрхийн бичиг, гадаад хэлний дамжаанд 1 сар  суралцах эрхээр шагнуулав.

Шагналын санг 2016 онд МУИС-ийг Түүх-нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн Мөнхбаяр даргатай ангийн хамт олон бүрдүүлж, халуун сэтгэлээр ивээн тэтгэснийг талархан тэмдэглэж байна.

Түүхийн салбарын Оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан, хамтран ажилласан Түүхийн тэнхмийн хамт олон, шавь нар болон хуралд оролцсон бүх багш оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажил, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!.

            Түүхийн тэнхим

              Хурал зохион байгуулах комисс

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар