Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Share Button

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар өнөөдөр /2017.04.10/ нд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Элизабет Барсак, Соёл, Хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц, ШУС, ХУС, Европ судлалын тэнхмийн эрхлэгч С.Булгантамир тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Элизабет МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатарыг шинээр томилогдсонд баяр хүргээд, БНФУ-ын зүгээс МУИС-тай боловсролын чиглэлээр тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Мөн дээрх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа дурдав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар