Монгол Улсын Их Сургуулийн Оюутны алба, Сургалтын нэгдсэн алба Монголын Сурагчдын Холбоотой хамтран нийслэлийн дунд сургуулиудын төгсөх ангийн сурагчдад МУИС-ийн 2017-2018 оны элсэлт, үйл ажиллагааны чиглэл, хичээлийн анги таним, бүрэлдэхүүн сургуулиудын мэдээллийг өртөөчлөн танилцууллаа. Уг хөтөлбөрт Улаанбаатар хотын дүүргүүдийн сургуулиудын төлөөлөл болох нийт 300 гаруй сурагч хамрагдаж буй бөгөөд эхний 150 гаруй сурагч хамрагдлаа. Тус үйл ажиллагаа 2017.04.11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн дугуй танхимд 15:00 цагт болно.