Ж.НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Share Button

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, УИХ-ЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД, УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА, МУИС-ИЙН БАГШ, ДОКТОР ЖАНЛАВЫН НАРАНЦАЦРАЛТ АГСНЫ НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРЛЫГ МУИС-ИЙН ШУС-ИЙН ГАЗАРЗҮЙН ТЭНХИМ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ-ЗУРАГЗҮЙН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, НАРАНЦАЦРАЛТ САН, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАТАЙ ХАМТРАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Газар зохион байгуулалт, геодези-зурагзүйн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Наранцацралт сан, Нийслэлийн газрын албадын төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулаар болов.

Хурлын хамрах хүрээ нь Монгол Улсын их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд 4 сургуулийн нийт 21 өгүүлэл бүртгүүлснээс шилдэг 10 өгүүллийг 2017 оны 4-р сарын 7-нд МУИС-ийн хичээлийн I байрны эрдмийн танхимд илтгэл хэлэлцүүлэн шалгаруулсан байна.

Хурлын явц

 

Эрдэм шинжилгээний хурлын дүн гаргахад:

  • I байранд МУИС, Газарзүйн тэнхим, газрын кадастрын 4-р ангийн оюутан Б.Идэрхангай “Газар ашиглалтын өөр хэв шинж дэхь бэлчээрийн төлөв байдал, түүний өөрчлөлт” сэдвээр тэргүүн байр эзэлж өргөмжлөл, 900 000 төгрөгөөр,
  • II байранд МУИС, Газарзүйн тэнхим, газрын кадасртын 4-р ангийн оюутан Э.Баярмагнай “Хот суурин газрын тохиромжтой байдлын олон шалгуурт үнэлгээ” Баянхонгор аймгийн жишээн дээр хийсэн судалгааны ажлаараа дэд байр эзэлж өргөмжлөл, 600 000 төгрөгөөр,
  • III байранд ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи бизнесийн сургуулийн газар зохион байгуулалтын 4-р ангийн оюутан Ч.Үүрийнтуяа “Тариалангийн газрын хөрсний зураглал” сэдвээр гутгаар байр эзэлж өргөмжлөл, 300 000 төгрөгөөр, 
  • IV байранд МУИС, Газарзүйн тэнхим,  Байгаль орчныг зайнаас тандан судлал ба ГМС-ийн 4-р ангийн оюутан Д.Баянбаатар “Барилгажсан талбайн өөрчлөлтийг индекс ашиглан тооцох нь” сэдвээр тусгай байр эзэлж өргөмжлөл, 100 000 төгрөгөөр,
  • V байранд МУИС, Газарзүйн тэнхим, хот ба бүс нутаг төлөвлөлтийн 4-р ангийн оюутан Э.Түвшинжаргал “ Гэмт хэргийн орон зайн тархалтад газар ашиглалт нөлөөлөх нь” сэдвээр тусгай байранд тус тус шалгарчээ.

Мөн шилдэг 10 илтгэлд МУИС-ийн оюутан Н.Дүйнхэрдаваа, Ө.Шүрэнчимэг, ШУТИС-ийн оюутан О.Зоригт, Б.Эрдэнэтуяа, А.Энх-Амар,  ХААИС-ийн оюутан Т.Ариунзаяа нарын өгүүлэл багтсан байна.

Хуралд амжилттай оролцсон оюутнууд болон зохион байгуулагчид

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ӨГҮҮЛЛЭЭ ИЛГЭЭЖ ОРОЛЦСОН ОЮУТНУУДДАА ЭРДМИЙН ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

МУИС-ийн Газарзүйн тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар